Ашиглалт үйлчилгээний чиглэл

 Найдвартай ажиллагааг хангах талаар

 Түгээх төвийн шугам, дэд станцын тоноглолын найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн бодлогыг хэрэгжүүлэх, түгээгдэж байгаа эрчим хүчийг алдагдал багатай хэрэглэгчдэд хүргэх, засвар үйлчилгээ, хэмжилт туршилтын ажлыг сайжруулах, эрчим хүчний чанарыг стандартын түвшинд хүргэх,  техникийн холбогдолтой бичиг баримтын хөтлөлт баяжуулалт, тайлан, мэдээ гаргахад ажлаа чиглүүлэн ажиллаа.

Тайлант хугацаанд их болон урсгал засвар, бусад ажлын төлөвлөгөө гарган батлуулж, батлагдсан графикийн дагуу засварын ажлыг төлөвлөн хийж гүйцэтгүүлсэн, мөн шугам, тоноглолын эргүүл үзлэгийг тогтмол хийлгэн, ажлын даалгаврын хуудсаар гүйцэтгэлд хяналт тавьж нийт 4530 гэмтлийг  үзлэгээр илрүүлэн хэвийн болгох ажлыг  зохион байгуулан ажилласан.  Ашиглалтын түвшин 2011 онд 85% байна.

Үзлэгийн үеэр трансформаторын тос хулгайд алдагдсан 1 АТП-д цаг алдалгүй илрүүлж трансформаторт тос нэмүүлж гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна.

Аянгын улирлын бэлтгэл ажлыг угтаж 2011 онд 352 цэгт газардуулгын эсэргүүцлийн хэмжилт хийж, анкерын цэнэг шавхагчтай 151 цэгт газардуулгын буултын утас шалгаж, гагнаас тасарсан болон норм хангаагүй 32 цэгийн буултыг сэргээн гагнуулж, газардуулгын гадас нэмж зоосны дараа газардуулгын хэмжилт хийн норм хэмжээнд нь оруулсан.

 Аянгын улирлын  бэлтгэл  ажлаар  48 фидерийн 433.32км ЦДАШ, 372ш АТП(агаарын дэд станц), 22ш КТПН(иж бүрдэл) дэд станцад АУӨБУЗА-аар нийт 232ш хуурай салгуурын ажиллагаанд шалгалт хийж, шаардлага хангаагүй буюу эвдэрсэн шууд холбосон засварлах шаардлагатай 15ш хуурай салгуурыг ажиллагаатай болгосон мөн 385 цэгт 1012ш аянга хамгаалагчийн оч зайг тохируулан будаж, цэвэрлэж, 46 цэгт 138 ширхэг /ОПН/ аянга хамгаалагчийг шинээр сольсон.

          Зүүн түгээх төвийн ашиглалтанд байгаа 6,10кв, 0.4кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын гэмтлийг оны эхнээс 6-р сар хүртэл Дорнод Зүүн Бүсийн ЦТС-ний /BAUR/ -SSG-1500 маркын явуулын лабораторыг ашиглан  кабель шугамын  239 ширхэг гэмтэл илрүүлсэн байна.

ИЗА, УЗА-аар  графикийн дагуу нийт 91 ширхэг трансформаторт хэмжилт хийсэн ба хүчдлийн уналттай 14 дэд станцын трансформаторын анцаф шилжүүлж хүчдлийг хэвийн түвшинд болгосон, 38 трансформаторт ревиз хийлгэсэн.

ИЗА, УЗА-ийг  графикийн дагуу трансформаторын тосны цахилгаан даац тодорхойлох, хэмжилт туршилтыг цаг тухайд нь хийж  давхардсан тоогоор 223  ширхэг трансформаторын тос туршсан байна. Мөн тос дундуур байгаа трансформаторт хэмжилт туршилт хийж тос нэмэх шаардлагатай трансформаторын жагсаалтыг трансформаторын албанд өгч хуваарийн дагуу нэмүүлж хэвийн түвшинд болгож ажиллаж байна.

Зүүн түгээх төвийн ашиглалтын 846 ширхэг трансформаторт өвлийн их болон зуны бага ачаалал, ээлжит бус хяналт хэмжилтийг зохион байгууллаа.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдтэй хамтарч гадны ашиглалтын  412 ком дэд станцын 682 ширхэг, нийт зүүн түгээх төвийн хэмжээнд 1032 ком дэд станцын 1528 ширхэг трансформаторт ачаалалын хяналт хэмжилтүүдийг хийсэн.

 

Ачаалал /хувиар/

2010 оны их ачааллын хэмжилтээр

2011 оны их ачааллын хэмжилтээр

2011.11-р сарын ээлжит бус их ачааллын хэмжилтээр

2012 оны их ачааллын хэмжилтээр

0 – 70

528

838

1183

1245

70 – 80

723

403

147

77

80 – 90

29

27

76

55

90 – 100

16

33

65

34

100-с дээш

35

14

57

47

Тасархай байсан.

-

91

91

82

Хэмжилт хийгээгүй /гадны/

-

37

124

31

НИЙТ ДҮН

1331

1443

1528

1571